I’M BOMB – Байгалийн гаралтай ванны бөмбөлгийн шинэ эрин үеийг бүтээж буй тэргүүлэх брэнд!
Өмнөд Солонгос улс нь дэлхийн хамгийн экологид ээлтэй, хамгийн цэвэр, инновацилаг, ногоон гоо сайхны салбарын тэргүүлэгчдийн нэг билээ. Энэ онцгой салбарын төгс илэрхийлэл болсон I’M BOMB брэнд нь байгалийн гаралтай, хүнсний зориулалтаар ашиглах боломжтой орц найрлагыг арьс арчилгааны өндөр ач тустай нэгдлүүдтэй хослуулан, байгальд ээлтэй, арьсанд аюулгүй, дээд зэргийн цэвэр бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдийн талархлыг хэдийнээ хүлээсэн брэнд юм.
I’M BOMB брэнд нь байгалийн гаралтай, арьсанд хоргүй, амьдралын төгс түнш болохуйц орц найрлагын баялаг агууламжаараа онцгой билээ. Бид хүрээлэн буй орчныг хайрлан хамгаалах үүргээ ухамсарлаж, дахин боловсруулах боломжтой, байгальд ээлтэй савлагаатай бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээдэг. Түүнчлэн өвөрмөц, анхилуун үнэрт тосны гайхалтай хослол нь танд амар амгалан, сэтгэлийн таашаалыг мэдрүүлнэ. Хамгийн гол нь, бүтээгдэхүүний шошго дээрээс хүнсний гаралтай найрлагын агууламжийг тодорхой хувиар харах боломжийг олгосноор бид ямар ч төрлийн арьсны онцлогтой хэрэглэгчдийнхээ сэтгэлд бүрэн нийцдэг.
I’M BOMB нь танд зөвхөн бүтээгдэхүүн төдийгүй амар тайван байдал, хайр, халамжийг санал болгож байна. Манай ванны болон бие арчилгааны бүтээгдэхүүнээр өөрийгөө эрхлүүлж, арьсаа баярлуулан, сэтгэлийн амгаланг мэдрээрэй.
I’M BOMB – Хайрла, амар, арьсаа эрхлүүл!
Солонгосын ванны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч MISSPLUS – Байгалийн гоо сайхны бүтээгдэхүүний төгс сонголт
Натурал бие арчилгаа ба амьдралын хэв маяг MISSPLUS Co., Ltd нь 2008 онд “Зөв найрлага, зөв сонголт” гэсэн уриатайгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд Солонгост гар аргаар үйлдвэрлэсэн өндөр чанартай гоо сайхны бүтээгдэхүүнээрээ алдартай. Манай компани:
•Үнэртэн эмчилгээний (арома терапи) бүтээгдэхүүн,
•Байгалийн саван,
•Шампунийн бар,
•Биеийн арчилгааны бүтээгдэхүүн,
•Ванны нунтаг,
•Ванны бөмбөлөг зэрэг
төрөл бүрийн бүтээгдэхүүнийг мэргэжлийн түвшинд, нарийн ажиллагаатай гар аргаар урлаж,
хэрэглэгчдэдээ байгальд ээлтэй, эрүүл мэндэд аюулгүй сонголтыг санал болгодог.
Сертификат ба чанарын баталгаа
MISSPLUS нь дараах олон улсын стандартын дагуу чанарын болон байгаль орчны удирдлагын тогтолцоог хангасан болно:
•ISO 9001:2015 (Чанарын удирдлагын тогтолцоо),
•ISO 14001:2015 (Байгаль орчны удирдлагын тогтолцоо),
•ISO 22716 GMP (Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зохистой дадал).
MISSPLUS – Танай арьс арчилгааны хамгийн зөв сонголт!